SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД- СҮХБААТАР-ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ 88:79

2017-04-21  

МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолт өчигдөр боллоо. Лигийн шилдэг багуудын нэг SBL Хасын Хүлэгүүд, Сүхбаатар-Залуучуудын шигшээтэй учраа таарав. Тоглолтын эхнээс Хүлэгүүд илүү гэдгээ харуулан онооны тэргүүллийг авсан юм. Залуучуудын багаас Б.Наранбаатар бэртлийн улмаас тоглолтыг өнжив. Хүлэгүүд самбарын тулаанд илт илүүрхсэн юм. Гэхдээ гуравдугаар үед Хүлэгүүдийн сэлгээний тоглогчдын эсрэг Сүхбаатар-Залуучуудын шигшээ тун гайхалтай тоглолт үзүүлж, онооны зөрүүг багасгав.

Залуучуудын багаас Жанжийжаваалий, Батмагнай нар сайн тоглолоо. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг Хүлэгүүд үндсэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлсэн. Залуучуудын шигшээ бүтэн талбайн хамгаалалт авч, “томчууд”-ыг багагүй сандаргасан ч эцсийн мөчид Хүлэгүүд 88:79-өөр өрсөлдөгчөө буулган авлаа.

Тус тоглолтод Хүлэгүүдээс Т.Санчир 14 оноо, Б.Мөнхбилэг 12, Батлер 11 оноо, 7 самбар авсан байна. Сүхбаатар-Залуучуудын шигшээ багаас Жанжийжаваалий 14, Батмагнай, Батзолбоо тус бүр 13 оноо, Золбаяр 11 оноо авчээ. Хүлэгүүд багаараа 42 хувьтай довтолсон бол Сүхбаатар 38 хувьтай тоглолтыг өндөрлүүлсэн юм. Мөн Хүлэгүүд нийт 47 удаа самбараас бөмбөг авчээ.

 

 

МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?