АХМАД ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2017-04-22  

Ахмад шатарчдын 13 дахь удаагийн шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн 50-65 хүртэлх, 65-аас дээш насны, эмэгтэйчүүд гэсэн ангиллаар явагдсан юм. Тэмцээний дүн гарахад 50-65 хүртэлх насанд олон улсын шатрын холбооны мастер Ж.Лхагва түрүүлсэн бол олон улсын мастер П.Жигжидсүрэн мөнгөн медаль хүртэж, спортын мастер Амгалан хүрэл медаль хүртжээ.

55-65 хүртэлх насны ангилалд олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа түрүүлсэн байна. Энэ удаагийн тэмцээнийг Монголын шатрын холбоотой, “Таван толгой транс” компанитай хамтарч зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээнд эхний 30 байрт шалгарсан тамирчид ирэх зургаадугаар сард Улаанбаатар хотод зохиогдох зүүн Азийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?