МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-04-22  

Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах “MONGOLIA CUP-2017” тэмцээн “Спортын төв ордон”-ы “А” зааланд гурван өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр багийн төрлийн аваргууд тодорч Монголын нэгдүгээр баг мөнгөн медалийн болзол хангасан юм.

Энэ төрөлд Хонконгийн тамирчид алтан медаль хүртсэн бол Өмнөд Солонгосын багийн тамирчид хүрэл медалийн болзол хангасан байна. Мөнгөн медаль хүртсэн Монголын багийн бүрэлдэхүүнд спортын дэд мастер Ч.Эрдэнэбаяр, спортын дэд мастер Т.Чинзориг, ОУХМ Ч.Батхишиг, спортын дэд мастер Р.Мөнхнаран нар багтаж тоглосон юм. Харин Монголын хоёрдугаар багийн хувьд хүрэл медалийн төлөөх тоглолтод Өмнөд Солонгосын багт ялагдал хүлээсэн.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:tamirchiddaa bayr hurgey amjilt husie 2017-04-22
new:Мэдээг чинь уншаад юуны тэмцээн гэдгийг олж мэдсэнгүй. Ямар спортын төрлөөр уралдаан тэмцээн болсон юм бэ? 2017-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?