ГАРДИ ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД ХАРЦАГУУД ӨНГӨЛЛӨӨ

2017-04-24  

Спортын “Сүлд” телевиийн нэрэмжит, улсын гарди цолны хүндэтгэлийн барилдаан Ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Д.Баасандорж, Б.Пүрэвсайхан нараар ахлуулсан 224 бөх зодоглож Увс аймгийн Улаангом сумын харвяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Барилдааны нэгийн даваанд Завханы Яруу сумын заан М.Лхагвагэрэл Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнийг мордоод давсан бол Дорноговь аймгийн харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан Т.Сайханжаргалыг өвдөг шороодуулсан. Мөн жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг аймгийн хурц арслан Г.Ганнямыг давж урамтай барилдсан. 

Хоёрын даваанд энэ өдрийн түрүү бөхийн тааварт яригдаж байсан улсын начин Э.Даш аймгийн начин “Өндөр” Мөнх-Эрдэнэд баруун мордуулж унасан бол улсын заан Т.Санчир Хөвсгөлийн Э.Өлзийсайханы аюултай мушгианд нь өртөж өвдөг шороодов.

Энэ өдөр бөхийн өргөөнд ойрд зодоглоогүй аймгийн начин Б.Зоригтбаатар улсын начин Л.Батзоригийн дархан гуядаад орж уналаа. Мөн Говь-Алтай аймгийн харцага Ц.Эрхэмбаяр аймгийн арслан Б.Хашбатын хөлд орж нарийсгаад уран барилдаан үзүүлж даваа авсан. Энэ өдрийн барилдааны барууны манлай Р.Пүрэвдагва дөрвийн даваанд Булганы аймгийн харцага Д.Пүрэвдоржид мушгиулж ажлаа эрт дуусгасан. Булганы Д.Пүрэвдорж харцага тавын даваанд Хөвсгөлийн шилдэг начин Ч.Хөхчирэнгэрийг давж шуугиулаад Ховд аймгийн харцага Б.Бат-Өлзийд этүүлж унасан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
УВС ХҮН:НИДЭРЧ НУДРААД НУТГИЙНХАНААСАА ОВОО ЮМ СУРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭЭ 2017-04-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?