ЭРЧИМ ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН “СУПЕР ЦОМ”-ЫГ ӨРГӨЛӨӨ

2017-04-24  

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-ноос зохион байгуулдаг “Супер цом”-ын төлөөх тоглолт лигийн аварга “Эрчим”, холбооны цомын аварга “Хангарьд” клубүүдийн хооронд өрнөлөө. Тоглолын 24 дэх минутад “Эрчим” клуб хаалга чиглэсэн гурван аюултай цохилт гүйцэтгэхэд “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Од бүгдийг нь хааж булангийн цохилт болгов. Гэсэн ч булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг довтлогч Б.Даваажав мөргөж, тооны харьцааг нээснээр эхний хагас өндөрлөсөн.

Эхний гоолын эзэн Б.Даваажав 63 дахь минутад хамгаалагчийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг оновчтой цохиж тоог 2:0 болгосон бол удаах гоолыг Ишино Шута өөөрийнхөө ур чадварыг гайхуулж хийсэн. Энэ үед “Хангарьд” клубийнхэн “зүгээр суулгүй” довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ 69’ минутад торгуулийн цохилтоос гоол оруулж тоог 3:1 болгосон ч түүний гоол байв.

Үүний дараа үндэсний лигийн аварга “Эрчим” клубийн М.Төгөлдөр 82, Г.Батдэлгэрэх 90+3 дахь минутад гоол оруулснаар баг нь 5:1-ээр хожлоо. Ийнхүү “Эрчим” клуб 2011 оноос эхлэн зохиогдож буй “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан өргөлөө.

Энэхүү тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн Япон легионер Ишино Шута 2016 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардан авсан юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?