“ХАСЫН ХҮЛЭГ”-ҮҮД ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-04-25  

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “NISSAN” дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Улирлын тоглолтод амжилтаараа тэргүүлсэн “Хасын Хүлэг”-үүд “Шаркс” плэй-оффын эхний тоглолтыг хийж 108 : 81-ээр хожил байгууллаа.

Тоглолтын эхний хагасд 51 : 41-ээр Хүлгүүдийн давамгайлал дор өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст энэхүү үүссэн онооны зөрүү улам холдсон юм. “Хасын хүлэгүүд”-ээс өнөөдрийн тоглолтонд ОУХМ Т.Санчир 20 оноо 6 самбараас бөмбөг авалт 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол ОУХМ М.Отгонмөнх 3-аас 5 удаа амжилттай довтолсон. Харин “Шарк”-аас холбогч М.Тэлмэн 21 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Энэ өдрийн тоглолтод Шарксын холбон тоглогч Төржаргал оролцоогүй нь тэдний ялагдалд хүргэх гол шалтгаан болсон. Хүлэгүүдэд нэг таатай мэдээ байгаа нь тэдний ахлагч ОУХМ Б.Билгүүн бэртлээсээ эргэн ирж багтайгаа нэгдсэн байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбаяр:Хэн сайн бэлтгэлтэй байна Хасынхан.Амжилт шүү 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?