РОНДОГҮЙ БУЛЛС ТАЛБАЙДАА 2 ДАРААЛЖ ХОЖИГДЛОО

2017-04-25  

Багийн гарааны холбогч Рондогоо бэртэлд алдсан “Чикаго Буллз” талбай дээрээ “Бостон Селтик”-тэй цувралын дөрөв дэх тоглолт хийлээ. “Бостон”-ийн талбайгаас хоёр хожил аваад байсан тэд энэ удаа 104:95-аар ялагдаж цуврал тэнцлээ.

Энэ тоглолтын эхнээс “Бостон”-ы Жералд Грийн сайн тоглолтыг үзүүлж эхний хагасд 16 оноо авсан. Булсаас энэ үед Миротичын дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч 57:56 харьцаагаар дууссан байна. Сүүлийн хагасд “Бостон”-оос Ал Хорфорд, Маркус Смарт, Азиа Томас нар үүргээ сайн биелүүлж багаа ялалтад хөтөлсөн.

Тоглолтын төгсгөлд Азиа Томас 33 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлж, Жералд Грийн 18 оноо, Ол Хорвард 15 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Харин “Бух”-уудаас Жимми Батлер 33 оноо, 5 самбар, 9 дамжуулалт хийжээ. Бусад тоглолтын дүн

Кливланд Кавалерс 106:102

Хюстэн Рокетс 113:109 

Оклахома сити тандр Лос Анжелс Килипперс 98:105 Юта Жазз

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хөлгөө:Эдний баг яачихсан юм болоо. Бүр нэг бүтэлгүй хожигдоод... 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?