Ж.МӨНХБАТ АВАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН УЛСЫН АШТ ЭХЭЛЛЭЭ

2017-04-25  

Буянт-Ухаа цогцолборт Өсвөрийн улсын АШТ өнөөдөр эхэлж байна. Олимпийн анхны мөнгөн медальт Ж.Мөнхбат аваргын нэрэмжит тэмцээнийг Хакухо сан ивээн тэтгэж байгаа юм байна. 21 аймаг, 3 хот, 9 дүүргийн өсвөрийн бөхчүүд 3 хоног уран мэхийг уралдуулан, хурд хүчээ үзэж байна. Сонирхуулахад, Ж.Мөнхбат аварга маань номоо дурсгахдаа дараалсан 5Д үсгийг дараалан нэрнийхээ өмнө бичиж заншсан. Задаргаа нь энгийн. Даяар Дуурсагдах Далай Даян Дархан гэсэн үг. ДДДДД Аварга Ж.Мөнхбат дурсгав гэсэн гарын үсэг бүхий номыг ихэд бэлэгшээн авсан байдаг. Тэгвэл ирээдүйн ДДДДД аварга болох залуучууд Буянт-Ухаа цогцолборт хүчээ үзэж байна.

 

 

Э.ГАНТӨР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дорж:Гайхалтай аварга 2017-04-25
Мэдэрээ:Тамирчдад амжилт хүсье 2017-04-25
Болд:Медаль нь ямар бол? Ддддд байгаа болов уу? 2017-04-25
Зочин:Тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. Шинэ сайн хүүхдүүд олон төрөх болтугай 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?