“УВС НУУР” УЛИРЛЫН ГУРАВ ДАХЬ ХОЖЛОО АВАВ

2017-04-25  

Увс Нуур-Баянхонгор Ирвэсүүд 80:72

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Үндэсний супер лигт анх удаа өрсөлдөж буй Увсчууд эзэнтэй Увс Нуур хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Баянхонгор Ирвэсүүдтэй хийлээ.

Тоглолтыг Увс Нуур багийн легионер тоглогч Ким Чон Ил тун сайн эхлүүлсэн. Эхний хагаст Увс Нуур 10 оноогоор илүү гарч, 47:37-гоор өндөрлүүлэв. Тэднээс Ким Чон Ил 24 оноо авчээ. Харин гуравдугаар үед Ирвэсүүд богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадсан. Ирвэсүүдээс С.Эрдэнэлдалай будагтай талбайд гайхалтай тоглож байсан юм. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үед Увс Нуур баг тун сайн хамгаалсан бөгөөд тэнцүүхэн өрсөлдсөөр эцсийн мөчид өрсөлдөгчөө 80:72-оор буулган авлаа.

Ийнхүү Увс Нуур улирлын гурав дахь хожлоо авав. Тус тоглолтод Ким Чон Ил 29 оноо, 5 самбар авсан бол Г.Болд 20 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Увс Нуур багийн туршлагатай тоглогчдын нэг Я.Бат-Орших 11 оноо, 7 самбар авлаа. Түүнд Мөнхбаяр 9 оноо, 16 самбар авч тусалсан юм. Ирвэсүүдээс Д.Чадраабал 25 оноо, 6 самбар, Баярбат 12 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт, С.Эрдэнэдалай 12 оноо, 9 самбар авчээ. Увс Нуур багаараа 39 хувьтай довтолсон бол Ирвэсүүд 33 хувьтай довтолсон байна. 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:saihan gal garsan toglolt bollooo 2017-04-25
zochin:amjilt saluusaa ura ura ura 2017-04-25
zochin:irbesuudiig demjij bna iluu shuu ta nar chadnaaa 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?