Э.ДӨЛГӨӨНИЙ ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТ БАГАА ЯЛАЛТАД ХӨТЛӨЛӨӨ

2017-04-25  

Альянс Тех Харцага-Архангай Алтан Дорнод Дайчид 97:92

Үндэсний супер лигийн сүүлийн хоёр улирал дараалан түрүүлсэн Альянс Тех Харцага, Үндэсний лигийн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид багтай учраа таарав. Хоёр хүчирхэг багийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Альянс-Тех Харцага багийн хүчний довтлогч П.Болортулга багтайгаа буцан нэгдсэн аж. Дайчид тоглолтыг сайн эхлүүлж чадсан. Улмаар тэд нэгдүгээр үеийн төгсгөлд 14 оноогоор тэргүүлж байлаа. 

Гэхдээ Харцага хоёрдугаар үеийн тун сайн хийж, онооны зөрүүг богинохон хугацаанд арилгаж чадсан. Эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн бөгөөд гуравдугаар үед багууд ширүүн өрсөлдлөө.  Багууд тэргүүллээ маш олон удаа солилцсон байлаа. Гуравдугаар үед Дайчидаас Роберт Тюрнер, Г.Баттөр, Харцагаас Г.Цэнгүүнбаяр нар сайн тоглосон. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед энэ улиралд анх удаа Харцагын өмсгөлтэй тоглож буй Энхбатын Дөлгөөнийг зогсоох тоглогч Дайчид-ын бүрэлдэхүүн байсангүй.

Ийнхүү хүчирхэг хоёр багийн тулаанд эцсийн мөчид Альянс Тех Харцага өрсөлдөгчөө 97:92-оор буулган авч, улирлын 6 дахь хожлоо авав. Тус тоглолт Харцагаас Э.Дөлгөөн 37 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, трипл-дабль гүйцэтгэлээ. Түүнд Г.Цэнгүүнбаяр 23, А.Сумъяа 9 оноогоор түүнд тусалсан байна. Харин Дайчид-аас Роберт Тюрнер 25 оноо, 13 самбар, Ким Чол Мён 21, Цэрэнбаатар 15, О.Энхбаатар 12 оноо авлаа. Харцага багаараа жигд тоглосон бөгөөд тэд нийт 26 оновчтой дамжуулалт өгчээ.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mundag zaluuu shuu 2017-04-25
zochin:iluu iluu iluu 2017-04-25
zochin:manaihan saijirch baigaa udahgui neree delhiid garganaa 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?