Энэ оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 10-14-ны хооронд зохиогдоно. Тус тэмцээнд эх орноо төлөөлн оролцох баг тамирчдын нэрсийг Үндэсний шигшээ багийн албнаас зарлалаа. Энэ удаагийн бүрэлдэхүүнд МУГТ Г.Мандахнаран, МУГТ Э.Бэхбаяр, МУГТ С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Номин, ОУХМ П.Орхон нарын шилдэг тамирчид багтсангүй.
Та бүхэнд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй баг :
ОУХМ З.Занабазар 57кг
ОУХМ Т.Тулга 61кг
СМ Б.Наранболд 65кг
ОУХМ Н.Хатанбаатар 70к
ОУХМ Г.Төрболд 74кг
МУГТ П.Өнөрбат 86кг
ОУХМ Ө.Батзул 97кг
ОУХМ Н.Золбоо 125кг
Эмэгтэй баг :
ОУХМ Э.Нарангэрэл 48кг
МУГТ Д.Отгонцэцэг 53кг
ОУХМ Э.Даваачимэг 55кг
ОУХМ Э.Гантуяа 58кг
ОУХМ Б.Шоовдор 60кг
МУГТ С.Батцэцэг 63кг
ОУХМ Ш.Түмэнцэцэг 69кг
О.ДАШНЯМ