Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод энэ сарын 30-наас ирэх сарын 9-ний өдрүүдэд явагдана. Энэхүү тэмцээнийг зорих Монголын багийн бүрэлдэхүүн зарлагдлаа.
Багийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар, Дэлхийн универсад наадмын аварга Х.Энх-Амар нар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна. Узбекистаныг очих багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулья.
49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ
52 кг-д М.Гандулам
56 кг-д Б.Мишээлт
60 кг-д MУГТ Д.Отгондалай
64 кг-д Б.Чинзориг
69 кг-д ОУХМ Б.Түвшинбат
75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал
91 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр
+91 кг-д ОУХМ Т.Эрболат
Тус тэмцээнд жин бүртээ эхний зургаан байр эзэлсэн тамирчид есдүгээр сард Германд зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “хасааслах” юм.