БОКСЫН ААШТ ЭНЭ САРЫН 30-НД ЭХЭЛНЭ

2017-04-26  

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод энэ сарын 30-наас ирэх сарын 9-ний өдрүүдэд явагдана. Энэхүү тэмцээнийг зорих Монголын багийн бүрэлдэхүүн зарлагдлаа.

Багийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар, Дэлхийн универсад наадмын аварга Х.Энх-Амар нар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна. Узбекистаныг очих багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулья.

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ

52 кг-д М.Гандулам 

56 кг-д Б.Мишээлт

60 кг-д MУГТ Д.Отгондалай 

64 кг-д Б.Чинзориг 

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат

75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал

91 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр 

+91 кг-д ОУХМ Т.Эрболат

Тус тэмцээнд жин бүртээ эхний зургаан байр эзэлсэн тамирчид есдүгээр сард Германд зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “хасааслах” юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?