ОУХМ Я.БЭГЗ НАС БОЛ ТОО ГЭДГИЙГ ХАРУУЛСААР БАЙНА...

2017-04-26  

2001 оны МУАШТэмцээнд миний багш ОУХМ Галбадрах багштай аваргын төлөө нэг ах тоглоод хожигдож байхад нь хүн болгон сайн тоглосон шүү дүү хүү гэж хэлж байж билээ. Тэмцээн дуусаад шагнал гардуулах ёслол дуусахын алдад хожигдсондоо сэтгэл гундуухан доошоо шал ширтэн зогсож байхад Спортын мастер цолоор нэгэн тамирчныг шагнасан нь Ядмаагийн Бэгз ах байсан юм. Миний хувьд анх тэгж л Я.Бэгз ахыг таньж мэдэж байсан хэрэг. Тэр өдрөөс хойш яг нэг жилийн дараа Бэгз ах мөн л Галаа багштай тааран партын харьцаа 2:2 9:9 байхад зүүн талаасаа 2 давуулалт хийн 2 оноо авч анхны аваргаа авч байсныг нь тод санадаг юм.

Аваргын тоглолт эхлэхээс өмнө чихэвчтэй хөгжим сонсон тайван сууж байхыг нь би хараад ингэдэг л юм байх даа гэж бодож байж билээ. Бэгз ах сэтгэл хөдлөл ихтэй ч тоглолтон дээр гаргаж байсныг нь би харж байгаагүй юм. Анхны аваргаа аваад шууд л Галаа багштай гар бариад явж байж билээ. Тухайн үед би ширээний теннис тоглоод гурван жил болж байлаа. Бэгз ах өөр клубын тамирчин тул хааяа манай клубээр ирэхэд нь дуртайяа бид 2 оноо авч тоглодог байж билээ. Бидний хувьд Бэгз ахаас 2 оноо авч тоглохдоо хожих хожигдлыг бодох биш шинэ зүйл сурах гэж тоголдог байлаа. Бэгз ах өмнө нь хамгаалж тоглодог байсан болохоор маш сайн бөмбөгөө мэдэрч чаддаг бөмбөгийг олон янзаар эргүүлдэг одоо ч гэсэн хүндхэн хэцүү учрааны нэг билээ. Бидний үеийн тамирчид болох Алтантулга, Төрсайхан, Батбаяр, Ариунболд, Энхсайхан, Төрболд бидэнтэй ахархаад байхгүй яг л найзууд юм шиг харьцаж заавар зөвлөгөө өгдөг байсан нь саяхан л юм шиг санагдана.

2004 оны Спартакиадын аварга авахдаа ганцхан хүнд нэг парт алдсан гэдэг ямар түвшний тамирчин гэдгийг харуулж байх шиг. 2006 оноос хойш БНСАУ-д эрдмийн мөр хөөн яваагүй байсан бол олон ч удаа улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг авах байсан гэдэг нь гарцаагүй. 2011 онд Монголд ирэн түүнээс хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд ясны тамирчин гэдгээ одоо хүртэл залуу хойч үед харуулсаар байгаа ба 2015 оны улсын аваргад 37 насандаа финалдаж мөнгөн медаль, холбооны цомын аваргад алтан медаль авсан нь мөн л шинэ дээд рекорд тогтоож чадсан юм.

Саяхан 7 хоногийн өмнө Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Mongolian Cup 2017" олон улсын тэмцээнд нэг бүрчилсэн төрлийн шилдэг дөрөвт аварга болсон тамирчинтай хагас шигшээд таарч хамгийн ойрхон хожигдсон теннисчин юм.

Бэгз ахын хувьд 2004, 2008, 2016 оны "Бүх ард түмний спартакиадын алт мөнгө хүрэл медальтай ширээний теннисны цор ганц тамирчин бөгөөд МУ-ын АШТэмцээнээс 2002 оны алт, 2001, 2003, 2015 оны мөнгө, 2003, 2005, 2006, 2013, 2016 онуудын хүрэл медальтай тамирчин юм.

2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Миний бие Бэгз ахтай хослон Олимп дэлхийн аваргуудаас нэг парт салгаж тоглолт дууссаны дараа Хятадын олимп дэлхийн аварга Ма Лонг Бэгз ахыг сайн тоглосон гэж. Харин Зан Жи Кэ Монголын тамирчид дажгүй тоглодог юм байна гэсэн өнгө аясаар МЭНГГҮГУО /Монгол улсаа гэж./ гэж хэлж байсан юм. Бэгз ах Монголд төдийгүй олон улсад ч үнэлэгдэж БНСАУ-д хичээлийн хажуугаараа багшилдаг байсан бол одоо тэрбээр Өвөрмонголд хятадуудад теннис зааж байгаа нь гайхалтай.

Спорт бол насны хязгаартай гэдэг боловч нас бол ердөө тоо гэдгийг Ядмаагийн Бэгз ах маань харуулсаар л байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tuga :Manai angiin Begzee 1991-1992 onii uees huuhed bhaasa Tenisnii sportoor hicheelej Tennis gj ene sportiin buhel jargal zovlong mederj sportoo hundelj yvdag aguu tamirchin angiin andaara baharhaj bn shuu. Amidrald ni az jargaliig husie 2017-04-26
Axe:2015 ond Begz ah 39 nastai bsan shuu dee. 2017-04-27
O.B:Begz bol uneheer sain tamirchin, bas zaluuchuudad ulger duurial bolson baharhal shuu. Amjilt, sain saihanyg husech baina 2017-04-27
Orgil :goyo bcihsen bna, bagadaa hamt togloj orsoldoj baijee gej .. 2017-04-28
Batzorig :Миний найз сайн байгаа тамирчин гэдэг хамгийн сэтгэл зүйн тэвчээр байдаг тэр болгонд ялж гарна гэдэг хамгийн сайн чанар шүү.урагшаа 2017-04-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?