УЭСТБРҮҮКИЙН ГАЙХАЛТАЙ УЛИРАЛ ТӨГСЛӨӨ

2017-04-27  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хасагдах шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. “Оклахома сити тандер” ,“Хьюстэн Рокетс” багуудын цувралын тав дахь тоглолт явагдаж 105:99-ээр “Хьюстэн Рокетс” хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Энэ тоглолтод Рокетсоос Жеймс Харден 34 оноо тавч багаа тэргүүлсэн бол Тандраас Рассел Уэстбрүүк 47 оноо, 11 самбар, 9 дамжуулалт гүйцэтгэсэн ч баг нь ялагдсан. Ийнхүү Рассел Уэстбрүүкийн Трибл Дабл дунджилсан гайхалтай улирал энд хүрээд төгсч байна.

Мөн “Сан Антонио Спөрс” талбайдаа “Мемфис Гриззлис” багтай цувралын тав дахь тоглолтоо хийлээ. Энэ тоглолтод Тим Данкангүй анхны Плей-Оффдоо оролцож буй Спөрс 103-116 харьцаагаар хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Кавай Леонард 28 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээний холбогч Патти Миллс 20 оноо, Тони Паркер 16, Ламаркус Олдридж 12 оноо авч жигд сайн тоглосон.

Харин Мемфисээс Майк Конли 26 оноо авсан бол Марк Газол 17 оноогоор авсан байна. Зак Ракдолфын тааруу тоглолт үргэлжилж байгаа нь тэдний нөхцөл бадлыг хүндрүүлж байна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?