БОРИУССА ДОРТМУНД “ГЕРМАНЫ ЦОМ”-ЫН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-04-28  

“Германы цом”-ын тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан багууд өнгөрсөн шөнө тоглолтоо хийлээ. Энэ өдөр “Аваргуудын лиг”-ээс хасагдсан “Бавариа Мюнхэн” болон “Бориусса Дортмунд” багуудын хооронд ширүүн тоглолт өрнөж 3:2-оор Бориусса өрсөлдөгчөө хожиж финалд шалгарлаа.

Тоглолтын 19 дэх минутад Марка Ройс тооны харьцааг нээсэн бол Байернаас хамгаалагч Хавиар Мартинес 28 дахь минутад тоог тэнцүүлсэн. Улмаар 41 дэх минутад Матт Хуммельс гоолдож багтаа тэргүүлэл авчирсан байна.

Гэвч хоёрдугаар үед Дортмундын залуус гайхалтай байж Обамянг 69 дэх минутад тэнцүүлж, Франц дотлогч Усман Дембеле 74 дэх минутад багтаа ялалт авчирсан гоолыг оруулжээ. “Германы цом”-ын аваргын төлөө “Бориусса Дортмунд” клубтэй “Эйнтрахт” тоглоно. Хагас шигшээд Бориуссагын өөр нэг баг “Мюнхэнгладрах”-г буулгаж авсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?