“ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ” БАЙГУУЛАХААР ЯРИЛЦАЖ БАЙНА

2017-04-28  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр АНУ, БНСУ, БНХАУ, Австралийн Эрүүл мэндийн лавлагаа төв болон Өвчний хяналтын төвийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзан Монгол улсад “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв” байгуулах төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улс “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв”-тэй болсноор хүн амын өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болоод байгаа халдварт бус өвчнүүд болох тархины цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаан, бууруулах арга замыг судлах, орчны бохирдол, хоол хүнс, химийн хорт бодисын хордлого, осол гэмтлээс үүдэлтэй  нийгмийн  эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандаж судлах, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангахад нэн тустай гэдгийг онцоллоо.

Дэлхийд нэр хүндтэй дээрх төвүүдийн зөвлөхүүд өөр өөрийн орны өвөрмөц туршлагыг танилцуулснаас гадна манай улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах асуудлыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?