"MONGOLIA OPEN” ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОУ-ЫН ТЭМЦЭЭН БОЛНО

2017-04-28  

Монголын Чөлөөт бөхийн холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мongolia open” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Болгар, Япон, Польш, Киргиз зэрэг орны тамирчид хоёр өдрийн турш Улаанбаатарын дэвжээнээ хүч үзнэ.

Тус тэмцээнд Монгол улсаас Дэлхийн хошой аварга С.Батцэцэг, МУГТ Г.Мандахнаран, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ П.Орхон нарын шилдэг тамирчид бүгд зодоглох юм. Энэ жилийн тэмцээний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил тэмцээн болж байгаагаараа илүү онцлогтой. “Mongolia open” тэмцээнийг ETV телевиз болон Sportlife.mn сайт цахим хуудсаараа шууд дамжуулан хүргэнэ.

 

 

О.ДАШНЯМ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?