КОНТИ : ПЕП ГВАРДИОЛЛА БОЛ САЙН ЖОЛООЧ, ЖОЛООДОГЧ БИШ

2017-04-28  

Челсигийн дасгалжуулагч, цагтаа Италийн шигшээ багийн шилдэг довтлогчийн нэг асан Конти ;- Гвардиолла бол машиныг түлхүүрдэн асаагч төдий. Тэр сайн жолооч биш, жолоодогч бүр биш гэж хэллээ. Контигийн хэлсэн энэ үг английн хөлбөмбөгийн фанатууд, тэр дундаа Манчестер Сити клубын хөгжөөн дэмжигчдийн амин судсыг нь олж хатгасан байна. Английн премьер Лигийн гараанд 11 дараалан хожиж бусдаасаа тасарсан Манчестер Сити одоогоор Челси, Тоттенхэм, Ливерпулын ард 4-р байрт жагсаж явна. Ядаж байхад гараагаа маш муу эхэлсэн Манчестер Юнайтед ганцхан онооны дутуугаар Манчестер Ситиг нэхэж ирсэн. Энэ долоо хоногт энэ хоёр баг хоорондоо учраа таарна. Хэрвээ Манчестер Сити хожигдох аваас 5-р луу шидэгдэх болно. Тэгвэл ирэх жил Аваргуудын Лигэд тоглох эрхгүй үлдэх бодит аюул Гварделлогийн удирдсан Манчестер Сити багийг нөмөрчээ. Гварделло цом тэврээгүй он жилийг үзээгүй. Тэр Барселона, Байерн Мюнхенийг удирдсан он жилүүдэд Аваргуудын Лиг, Европа Лиг, Ла лиг, Бундес лиг, Цомын аварга, Цомтой багуудын аварга, Тив хоорондын шилдэг багуудын аваргын цом гээд өргөж үзээгүй цом байхгүй,түүнд. Жил нэг сая евро буюу хамгийн өндөр цалинтай дэлхийн хамгийн топ дасгалжуулагч өнөөдөр шүүмжлэлийн бороонд нэвт цохиулж явна. Тоглолтоо ч дуусгаж чадалгүй талбайгаа орхих болсныг Английн хэвлэл бичиж, шуугиж байна. Тэрбээр Английн аварга, Английн цомын аварга, Аваргуудын Лигийн аварга, Европа Лиг бүгдээс нь хасагдсан. Тиймээс цом өргөхгүй гэдэг нь тодорхой болсон. Харин Английн премьер Лигт 3-т орох бол тус багийн эцсийн мөрөөдөл, чадахгүй бол 4-т орох гэдэг хамгийн сүүлчийн аврал болжээ. Тэд хөлбөмбөгчид авахад хамгийн их мөнгө зарцуулса нь мөн шүүмжлэл дагуулж буй. Тиймээс түүнийг машин асаагч, харин жолооч биш гэж мэргэжил нэгт нөхөд нь ил шүүижлэх болсон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
oton toglolt:messig neesen hun shuu dee 2017-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?