Өрнөд бүсийн хоёрдугаар байраар плэе оффд шалгарсан “Сан Антонио Спөрс” долоодугаар байраар шалгарсан “Мэмфис Гриззлис” багуудын цувралын зургаа дахь тоглолт Мэмфис хотод явагдлаа. Спөрс цувралыг 3:2 тэргүүлж байсан бөгөөд Мэмфис хожигдох эргүй талбайд гарсан юм. Тоглолтын эхний хагас эн тэнцүүхэн 50:45 харьцаатай талбайн эзэд тэргүүлж дуусгасан бөгөөд талбайн эзэд Спөрс багийн бөмбөгний шилжилтүүдийг сайн хамгаалсан. Харин тоглолтын 3-р үед Спөрс илүү тоглолтыг үзүүлж 30 оноо авсан бол талбайн эзэд 24 оноо авч шийдвэрлэх 4-р үе 75:74 харьцаатайгаар эхэлсэн.
Энэ үед та Кавай Леонард болон Тони Паркер нар гайхалтай байж тоглолтын тэргүүлж улмаар үндсэн цагт 103:96 харьцаатай ялалт байгуулж цувралыг 4:2 дуусгаж 2-р шатанд шалгарлаа. Талбайн эздээс Майк Конли 26 оноо, Марк Газол 18 оноо авсан.
Харин “Сан Антонио Спөрс” багаас Кавай Леонард 29 оноо 9 самбар 3 бөмбөг таслалт, Тони Паркер 27 оноо, Ламаркус Алдриж 17 оноо 12 самбар авч шилдэг тоглолтыг үзүүллээ. “Сан Антонио Спөрс” баг плэйоффын 2-р шатанд “Хьюстон Рокетс” багтай тоглохоор болж байгаа юм. “Хьюстон Рокетс” болон “Сан Антонио Спөрс” багуудын цувралын эхний тоглолт Мягмар гарагт явагдана.
О.ДАШНЯМ