“ХҮРХРЭЭ ЛИГ 2017” “ОДДЫН ХӨЛБӨМБӨГ”-ӨӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2017-04-29  

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт энэ бямба гаригт 14:00 цагаас болно. Олимпийн аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр тулах бөгөөд талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгана. Түүгээр ч зогсохгүй гурван мянган төгрөгөөр худалдаалагдах тасалбарын 1000 төгрөг бүрийг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. Ганц энэ арга хэмжээгээр ч биш эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай.
 
Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн хийх "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дууссан. Тийнхүү “Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас 27-ны пүрэв гаригт 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийхээр боллоо. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн урлаг, спортын алдартнууд хөлбөмбөгийн спортоор өрсөлдөх сонирхолтой үйл явдлыг "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтоос сонирхоорой.  "Оддын хөлбөмбөг" 04.29-нд 14:00 цагаас  МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.

“Оддын хөлбөмбөг”-т оролцох алдартнууд :

“Цэнхэр” буюу Хөх Чононууд багаас.

Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар

Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин

Д.Энхбаяр TV Coctail хамтлагийн жүжигчин

Ш.Батсуурь -Жүжигчин

Н.Оргил -Жүжигчин

Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга

Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин

Х.Манлайбаатар –Жүжигчин

Д.Отгонбаяр - Хурд Хамтлагийн соло гитарчин

Ж.Нарантунгалаг - Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин

Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин

П.Сэрдамба - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

Б.Пүрэвсайхан – Бөх, Монгол Улсын Заан

Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан - Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“Цагаан” багаас:

Ерөнхий дасгалжуулагч:

Н.Түвшинбаяр - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга

Х.Цагаанбаатар - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин

Т.Бархүү – Жүжигчин

Б.Анхбаяр - Жүжигчин

С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин

Р.Пүрэвдагва – Бөх Монгол Улсын Арслан

Д.Отгон-Баатар – Хурд Хамтлагийн бөмбөрчин

Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин

П.Баярцэнгэл – Дуучин

Б.Батзаяа – Хөтлөгч

Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч

Н.Ялалт – Жүжигчин

О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч

Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?