МОНГОЛЫН ДӨРВӨН ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-04-30  

Монголын чөлөөт бөхийн холбооноос долоодох жилээ зохион байгуулж буй “Mongolia open 2017” тэмцээн өнөөдөр нээлтээ хийж найман жингийн барилдаан явагдаж аваргуудаа тодрууллаа. Эхний өдөр Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг-д МУГТ Э.Бэхбаяр түрүүлсэн бол 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж гурав дахь удаагаа тус тэмцээнд түрүүлсэн. Мөн эмэгтэйчүүдийн 55кг-д Дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг нутгийн дэвжээндээ түрүүлсэн бол 60кг-д ОУХМ Э.Гантуяа МУГТ С.Цэрэнчимэдийн эзгүйд түрүүгээ алдсангүй. Эмэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Венесуэлийн бөхийг хожиж алтан медаль хүртсэн. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48кг-д хойд хөршийн Валериа Чепсаракова алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 65кг-д мөн ОХУ-ын Терешенко манлайлсан. Энэ жингийн лидер МУГТ Г.Мандахнаран жин өгссөн бөгөөд ОУХМ Н.Лхамгармаа, Б.Батмагнай, Б.Номин нарын шилдэг залуус байсан ч хараахан түрүүлж чадсангүй. 

Та бүхэнд жин бүрийн медальтнуудыг танилцуулья.

Эрэгтэй 57 кг

1. Э.Бэхбаяр

2. Алдар Балжинимаев ОХУ

3. А.Мөнх-Эрдэнэ

3. Гатулин Андре ОХУ

65 кг

1. Семен Трешенко ОХУ

2. Начин Куулар ОХУ

3. Н.Лхамгармаа

3.Г.Чойгажид

74 кг

1. Д.Гомбодорж

2. Б.Бямбадорж

3. З.Сумьяабазар

3.Б.Анхбаяр

97 кг

1. Хосе Диаз Венесуэл

2. Ө.Батзул

3. Л.Төртогтох

4. Беленовски ОХУ

Эмэгтэй 48 кг

1. Валери Чепсарекова ОХУ

2. Жастин Мин Канад

3. Лексина ОХУ

4. Анжелика Ветошкина ОХУ

55 кг

1. Э.Даваачимэг

2. Нина Менекова ОХУ

3. Б.Болор-Эрдэнэ

3.Б.Болортуяа

60кг

1. Э.Гантуяа

2. Юлиа Пронцевич ОХУ

3. З.Болортунгалаг

3. Тукеренова ОХУ

69 кг

1. Ш.Түмэнцэцэг

2. Аксониа Мариа Венесуэл

3. Кашин БНХАУ

3. О.Насанбурмаа

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:48 кг манай тамирчид мултарсан байна. Хайран юмаа 2017-04-30
Түвшөө:Гантуяад амжилт хүсье сайн барилдсан шүү 2017-04-30
5 alt yum bish uu ? :5 alt 2017-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?