“MONGOLIA OPEN 2017”-Д “АЛДАР”-ЫХАН ОДТОЙ НААДЛАА

2017-05-01  

Долоодох жилдээ дараалан зохиогдож буй “MONGOLIA OPEN 2017” чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн тэмцээн “Буянт-Ухаа” ордонд хоёр өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Венесуэль зэрэг орны тамирчид зодоглосон.

Тэмцээний хоёрдох өдөр уулга алдуулсан олон барилдаанууд гарсан. Энэ өдөр Монголын тамирчид эмэгтэй 53, 55,63 кг-ын жингүүдэд түрүүлсэн бол эрэгтэй тамирчдаас 70 кг-аас бусад жинд эзэн орны тамирчид алтан медаль зүүсэн. Эрэгтэйчүүдийн 70 кг МУГТ Г.Мандахнаран зодоглосон ч ОХУ-ын Жерабаевт оноогоор цэвэр ялагдсан юм. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн барилдаанууд өрсөлдөөнтэй болж “Алдар” спорт хорооны залуу мастер Г.Отгонжаргал Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумьяаг ялж түрүүлсэн. Мөн 63кг-д Дэлхийн хошой аварга С.Батцэцэг ОУХМ П.Орхонд цэвэр ялагдаж зөвхөн хүрэл медаль зүүлээ. Та бүхэнд тэмцээний медальтнуудыг танилцуулья.

Эмэгтэйчүүдийн 53 кг 

1. Г.Отгонжаргал

2. МУГТ Э.Сумьяа

3. Сталвира Ортуш (ОХУ) 

4. Екатерина Полещук (ОХУ)

58 кг

1. А.Батцэцэг

2. Вероника Чумикова (ОХУ)

3. Б.Шоовдор

4. Ривас Гонзалес (Венесуэль)

63кг

1. П.Орхон

2. Бао Лин Лин (БНХАУ)

3. МУГТ С.Батцэцэг

4. Анжело Фоменко (ОХУ)

75кг

1. Чандганацагаан (БНХАУ)

2. П.Номин-Эрдэнэ

3. Г.Уртнасан (Монгол)

Эрэгтэйчүүдийн 61кг

1. Т.Түвшинтулга

2. Ньюргун Александров (ОХУ)

3. Б.Хаш-Эрдэнэ

4. Петр Павлов (ОХУ)

70 кг

1. Евгений Жербаев (ОХУ)

2. Б.Сүхбат

3. Алексей Иванов (ОХУ)

4. Н.Амарсайхан (Монгол)

86кг

1. МУГТ П.Өнөрбат

2. О.Үйтүмэн

3. Б.Нямбаяр

4. Педро Себаллос (Венесуэль)

125 кг

1. Балдан Цыжипов (ОХУ) 

2. Махмагази Магомедов (ОХУ)

3. Н.Золбоо

4. М.Лхагвагэрэл

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гарчигаа зөв бичээчээ:Академ.с 2 алтөн медаль л авсан бна даа. ҮШБ үлдсэн 8 медаль хүртжээ. Ингэж нэг талыг дэмжсэн мэдээ оруулахаа больжихооч!!!! 2017-05-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?