АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ЧЕЛСИ ТҮРҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ

2017-05-01  

Италийн шигшээ багийн шилдэг тоглогч Конти Челсиг дасгалжуулсан анхныхаа жилд Английн Премьер Лигийн аваргын цомыг өргөх нь тодорхой боллоо. Үлдсэн тоглолтуудаа талбай дээрээ хийх Челсиг зогсоох баг байхгүй гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар баталж байна. Премьер Лигт түрүүлэх нь тодорхой болсон Челси Английн цомын аваргын финалд мөн шалгарсан. Тэд Арсеналыг хожсон тохиолдолд Конти дасгалжуулсан баг Челситэйгээ хамт хоёр дахь цомоо өргөхөд ойрхон байна.

Тэрбээр өмнө нь Италийн Интер Миланыг дасгалжуулахдаа мөн Италийн Серия А лигийн аваргын цомыг өргөж байсан. Ийнхүү түүний хувьд дасгалжуулсан багаа Итали, Англи улсын аварга болгож чадсан цөөн дасгалжуулагчийн нэг болж байна. Контигийн нэр хүнд өсөхийн зэрэгцээ түүнийг ангуучлах баг олширчээ. Бүр Итали руугаа буцаж магадгүй гэсэн цуу тарж эхэлсэн байна. -Та Англид хэр идээшиж байна ? гэсэн сэтгүүлчийн асуултад, -За яахав дээ, болж л байна гэж Конти хариулсан нь олны анхаарлыг татжээ. - Италид өнөөдрийнхтэй адил өндөр цалинг Та хэзээ ч авч чадахгүй шүү дээ гэж английн сэтгүүлчийн хэлсэн үгний хариуд, -Интер Милан, АС Миланыг Хятадын компани худалдан авсан. Тэдэнд мөнгөний асуудал хэзээ ч тулгардаггүй гэж Конти хариу барьсан байна. Гэхдээ юу ч болсон гэсэн Конти ирэх жилүүдэд Челсиг удирдах нь тодорхой болж эхэлжээ. Одоо түүнээс болон, Челсигээс Европын түвшинд, Аваргуудын Лигийн түвшинд амжилт гаргахыг фанатууд нь болон удирдлагууд нь хүлээж байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?