БАЙЕР МЮНХЕН 17 ДАХЬ ЦОМОО ӨРГӨХӨӨР БОЛЛОО

2017-05-01  

Вольсбург багийг 6:0-ээр бут ниргэсэн Байер Мюнхен баг араасаа нэхэх Берлин Лейпциг багаас гүйцэгдэхээргүйгээр хол тасарчээ. Энэ бямба гарагт Бундеслигийнхээ сүүлчийн тоглолтыг хийнэ. Тэд түрүүлснээр Германы Бундеслигтээ 17 дахь удаагаа цомоо өргөх нь. Түүнээс сүүлийн 5 жилд нь дараалан түрүүлсэн шинэ рекордыг тогтоож байна. Пеп Гвардиоллагаас Байер Мюнхен багийг хүлээн авсан Карло Анчелотти Германы аваргын цомыг багтайгаа өргөхөөр зэхэж байна. Өмнө нь Итали, Испани, Английн лигт багаа түрүүлүүлж байсан тэрбээр 4 дэх улсынхаа үндэсний лигт багаа түрүүлүүлсэн анхны дасгалжуулагчаар тодров.

Тэрбээр Италиийн Интер Милан, Испанийн Реал Мадрид багийн хамт Аваргуудын Лигт багаа түрүүлүүлж байсан рекордыг ч эзэмшдэг. Харин түүний хувьд сүүлийн 14 хоног хүндхэн байсныг сэтгүүлчид сануулж байна. - Реал Мадридад хожигдож Аваргуудын Лигээс хасагдсан бол, Боруссиа Дортмундад хожигдож цомын аваргаасаа хасагдсан. Тиймээс Вольсбургийг 6:0-ээр хожиж тайвшрав уу? Гэх асуултад, - Германы Бундеслигт амжилт үзүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бундеслигтээ түрүүлнэ гэдэг бол маш чухал.

Харин Аваргуудын Лиг, Германы цомын аваргад бид азгүйтсэн тал бий. Хожиж яваад л, хожлоо алган дээрээсээ алдсан. Гэхдээ ирэх жил бид даагаа нэхэх болно. Алдаагаа залруулна. Багийн хувьд чадалтай, эрч хүчтэй. Багийн ерөнхийлөгч Карл Хайнц Руммениги бол багтаа хэрэгцээ, шаардлагатай шийдвэрийг гаргаж, дэмжлэг үзүүлж чаддаг гайхалтай удирдагч гэж Анчелотти итгэл төгс хариулсан байна.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?