FIBA 3X3 ЧАЛЛЕНЖ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН ШИГШЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ИХ ДУУЛГАД ХҮЧ ҮЗЭХ ЭРХЭЭ АВЛАА

2017-05-01  


 

Fiba буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотоо болж манай улсын шигшээ баг анх удаа оролцон хүрэл медаль 3000 долларын шагнал мөн ирэх 7 сарын 29-30 нд Япон улсад болох дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх “3х3 Word Tour”-д орох эрхээ авлаа.

Манай багийн хувьд UB Garuda нэрээр оролцсон бөгөөд хэсгийн эхний тоглолтондоо Тайваны багийн 21-10-аар, удаах тоглолтондоо 3х3 Дэлхийн чансааны 10-т эрэмбтэй хүчирхэг Словени Ljubljana багийг 14-17 оор, талбайн эзэн БНХАУ-ын багуудыг хожиж хэсгээс 1-р байраа шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд дахин БНХАУ-ын өөр нэг баг болох Jiangsu West багийг 21:11-ээр хожиж хагас шигшээд дэлхий чансааны 7-т ранктай алдарт сербийн Zemun багт 22:18-аар дийлдэж улмаар хожлын тоогоор 3-р байранд шалгарч хүрэл медаль 3000 долларын шагнал хүртсэн юм.

Мөн тус тэмцээний аваргын төлөөх тоглолтонд Сербийн баг манай шигшээд хэсгийн тоглолтонд хожигдсон Словений багийг хожсоноор Серби Монголын багууд энэ удаагийн Чалленж тэмцээнээс Японд болох их дуулгын эрхээ авсан бөгөөд мөнгөн медаль хүртсэн Словений баг өмнөх Чалленж тэмцээнээс эрхээ аваад байсан юм.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?