ОЮУТНУУД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

2017-05-01  

Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газраас эрхлэн, Оюутны спортын хороо, МШТХ хамтран хоёр өдрийн турш Монголын Оюутны Улсын АШТ-ийг хоёр өдрийн турш "ОЧ" төв клубт амжилттай зохион байгууллаа. Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 3 хот, 21 аймгаас шалгарсан оюутнууд хурд хүч, авьяасаа үзсэний эцэст аваргуудаа тодрууллаа.

Охидуудаас ;

Нэгд : Урантогос ( ҮБТДС)

Хоёрт: Мөнхзаяа ( МУИС)

Гуравт: Болороо ( ШУТИС)

Дөрөвт: Отгонжаргал ( Хүмүүнлэгийн ИС)

Хөвгүүдээс :

Нэгд : Билэгжаргал ( ШУТИС)

Хоёрт : Билгүүдэй( САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ)

Гуравт : Бат-Эрдэнэ ( МОН АЛТИУС)

Дөрөвт : Өнөболд ( СЭЗДС)

Сонирхуулахад, нийслэлийн АШТ-д эхний 3-т, насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медаль хүртсэн дэд мастер Чулуудай, Батдэлгэр нар шилдэг Билэгжаргал, Бат-Эрдэнэ нарт шөвгийн 8-д унаснаас болж аваргын таамаг бүрэн эвдэрсэн байна. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байрт шалгарсан Билэгжаргал 3:1 харьцаагаар Билгүүтэйг буулгаж авснаар 2017 оны хөвгүүдийн оюутны улсын аварга болов.

Охидын хувьд Урантогос түрүүлж, ОЧ клубын Мөнхзаяа, Болороо нар шагналт 2,3-р байрт шалгарав. Харин Монгол улсын 2017 оны улсын аварга Э.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Э.Отгонжаргал нийслэлийн АШТ-д 16 байрт шалгарсан бол Улсын АШТ-д 4-р байрт шалгарч, амжилтаа урагшлууллаа.

Тэмцээний үеэр охидын зүгээс эмчийн тусламж авах тохиолдол гарч байсан байна. - Мөр мултрах, гар хуруу өвдөх зэрэг өвчинг түр намдаах эмчилгээг охидууд голдуу авч байсан тухай тэмцээний эмчээр ажилласан Бадамгарав онцоллоо.

"Тэмцээн өндөр зохион байгуулалттай болсон. Бүх Их, Дээд сургуулийн оюутан сурагчид өргөнөөр оролцлоо. Гадаадад сурч буй оюутныг хоёр хэсэгт бүсчилэн европынхныг Москвад, Азид сурч буй оюутны аваргыг Тянжин хотод зохиолоо" гэж тус тэмцээний ерөнхий шүүгч Цэрэнтогтох дүгнэж хэлэв. Одоо тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Оюутны олон улсын универсиад хүлээж байгаа юм байна.

 

 

 

Н.ТҮМЭН-ӨЛЗИЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?