ВИТЕС АНХ УДААГАА ГОЛЛАНДЫН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

2017-05-02  

Голландын цомын тэмцээний энэ оны аваргаар “Витес” клуб шалгарлаа. Тэд аваргын төлөө Голландын шилдэг багуудын нэг “АЗ Алкмаар” клубийг 2:0-ээр буулгаж авсан юм.

Шигшээ тоглолт Роттердам хотын “Фейеноорд” стадионд болж Рикки ван Волфсвинкел 81 болон 88 дахь минутанд гоолдож багтаа цом авчирсан байна. Ингэснээр “Европа лиг”-ийн урьдчилсан шатнаас өрсөлдөх эрхтэй болж байна.

“KNVB Cup” буюу Голландын хөлбөмбөгийн АШТ-ний түүхэнд “Аякс” клуб хамгийн олон буюу 18 удаа түрүүлсэн бол “Фейеноорд” 12, “ПСВ Эйндховен” клуб 9 удаа түрүүлж байсан юм. Тэдний араас энэ жилийн дэд аварга “АЗ Алкмаар” 4, “Твенте” 3, Унтрахт 3 удаа хүртэж байжээ. 125 жилийн түүхтэй “Витес” клубийн энэ амжилт нь багийн түүхэн дэх анхны том цом болж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?