СЭЛБИ АВАРГАА ХАМГААЛАХ УУ? ХИГГИНС 5 ДАХИА ТҮРҮҮЛЭХ ҮҮ?

2017-05-02  

2017 оны снүүкер бильярдын дэлхийн аварга тодрох сүүлчийн өдөр. Хиггинс түрүүлбэл 5 түрүүлсэн Сулвиваны рекордтой зэрэгцэнэ. Сэлби хожвол аваргаа хамгаалах юм. Өмнөх тоглолтод 17:15 харьцаагаар Хятадын тоглогч Дин Жин Хуйг хожсон Сэлби гараагаа маш муу эхэлсэн. 10:4 харьцаагаар Хиггинст тасарч эхэлсэн.

Харин өчигдөр орой Сэлби сүүлчийн 3 үеийн тоглолтыг дараалан хожсоноор харьцааг 7:10 болгож ойртууллаа. Өнөөдөр сүүлчийн өдөр. Аварга болсон нь 375 мянган фунтстерлингийн шагнал хүртэнэ. Сэлби бол Английн 300 мянгахан хүн амтай жижигхэн Лэйстэрсити хотоос гаралтай тамирчин юм. Өнгөрсөн жил Лэйстэрсити баг Английн Премьер лигт, Сэлби дэлхийн аваргад түрүүлж, энэ жижиг хотын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан.

 

 

О.СОНДОР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?