Ц.СОДНОМДОРЖ ХАРЦАГЫГ ЗОГСООХ БӨХ БАЙСАНГҮЙ

2017-05-02  

Хөвсгөл аймгийн харьяат хурц арслан Ц.Бадамсэрээжидэд хүндэтгэл үзүүлэх барилдаан Ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Жаргалсайхан нараар ахлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуяг үзүүрлэлээ. 

Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм. Энэ өдрийн барилдаанд Увс аймгийн харьяат аймгийн шинэ заан Ж.Ням-Эрдэнэ сайн барилдаж аймгийн арслан Б.Ганбаатараар 3, улсын харцага Ш.Уламбаяраар 4 давж “Уран барилдаан”-ы тусгай шагнал хүртсэн.

Мөн наадмаас хойш төдийлөн олон барилдаанд зодоглоогүй Говь-алтай аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин Ш.Шинэбаяраар дөрөв, улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын цолны энтэй бөх гэдгээ харуулсан. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Тавын даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Н.Баттүвшин а.а

2. Р.Пүрэвдагва у.а – Ж.Ням-Эрдэнэ а.з

3. Ц.Содномдорж у.х – Л.Гантулга у.н

4. Т.Баасанхүү у.х – Б.Суманчулуун а.а

5. Э.Энхбат у.ө.и.н – Бо.Батжаргал у.н

6. А.Батмөнх у.н – М.Бадарч а.а

7. Б.Ганхуяг у.н – Б.Бат-Эрдэнэ а.а

8. Ч.Хөхчирэнгэр у.н – Ба.Отгонбаатар а.а

Зургаагийн даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Б.Ганхуяг у.н

2. Р.Пүрэвдагва у.а – Б.Суманчулуун а.а

3. Ц.Содномдорж у.х – Бо.Батжаргал у.н

4. А.Батмөнх у.н – Ч.Хөхчирэнгэр у.н

Долоогийн даваа

1. Р.Пүрэвдагва у.а – Б.Ганхуяг у.н

2. Ц.Содномдорж у.х – Ч.Хөхчирэнгэр у.н

Наймын даваа

1. Ц.Содномдорж у.х –Б.Ганхуяг у.н /түрүүлсэн/ /үзүүрлэсэн/

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?