АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД 116-93 БАЯНХОНГОР ИРВЭС

2017-05-02  

Үндэсний Супер Лигийн 2-р тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Футзалын ордонд явагдлаа. Эхний тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Баянхонгор Ирвэс багуудын хооронд боллоо. 2-р тойргийн тоглолтууд дундаа орж байгаа энэ үед, плэй-оффын хүснэгтийн байрлал шийдэгдэх чухал тоглолтууд өрнөж байгаа.

Ирвэсүүдийн хувьд энэ бол хожигдож болохгүй чухал тоглолт байсан. Тиймээс ч тун эрчтэй эхлэл хийж чадсан. Ирвэсүүдийн багийн лидер С.Эрдэнэдалай сүүлийн үеийн тоглолтуудад тун гайхалтай байж, тогтмол хориос дээш оноог авч байгаа билээ. Тэрээр Дайчидын эсрэг мөн багаа манлайлж, 31 оноо, 10 самбар авч шилдэг тоглолтоо гаргасан.

Гэсэн ч 21 аймгийн Үндэсний Лигийн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид баг хүчирхэг баг гэдгээ дахин нэг удаа харууллаа. Тоглолтын 2-р хагаст онцгой сайн байсан Дайчидаас таван ч тоглогч 10-с дээш оноог авчээ. Багийн импорт тоглогч Robert Turnert энэ өдөр улирлын ээлжит трибль даблаа толилууллаа. Тэрээр 33 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгсөнөөр багаа манлайллаа. Мөн Kim Chol Myong 27 оноо, О.Энхбаатар 16 оноо, ОУХМ Ц.Мэргэн 12 оноо, довтлогч Уранхүү 10 оноо авчээ.

Ингэснээр 116-93 харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожиж, улирлын 8 дахь хожлоо авлаа. Харин Баянхонгор Ирвэс багийн хувьд плэй-оффт шалгарах боломжтой хэвээрээ байна.

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?