УВС НУУР 97-101 СҮХБААТАР ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ

2017-05-02  

Удаах тоглолт Увс Нуур болон Сүхбаатар Залуучуудын Шигшээ гэсэн залуу бүрэлдэхүүнтэй багуудын хооронд өрнөлөө. Хүснэгтийн сүүлийн байранд яваа эдгээр багуудын хувьд плэй-оффт тоглох боломжтой 6-р байрны төлөө хэрэгтэй хожлоо авах ёстой тоглолт байлаа.

Солилцооны цонхоор Увс Нуур багийн хувьд Харцага багт тоглож байсан легионер Jordan Hill-г авсан бол, Залуучуудын шигшээ баг шилдэг залуу тоглогчид болох П.Мөнх-Оргил, Адьяасүрэн, Анужин нарыг эгнээндээ нэгтгэжээ.

Залуу бүрэлдэхүүнтэй 2 баг эхнээсээ тун ширүүн өрсөлдсөн. Энэ хожлыг авбал плэй-оффын сүүлийн байрлал болох 6-р байр руу дэвших боломжтой байсан Увс Нуур баг тоглолтын 4-р үеийн эхлэлийг тун сайн хийлээ. Тэднээс Л.Болд 25 оноо, Kim Chon IL 24 оноо, Jordan Hill 23 оноо, Мөнхбаяр 13 оноо, 17 самбар авчээ. Ингэснээр тоглолтын цаг дуусахад 3 минут үлдээд байхад тэд 88-75 харьцаатай, 13 оноо илүү гарч чадсан.

Гэсэн ч сүүлийн гурван минутанд Залуучуудын шигшээ багийн хамгаалалт эсрэг багтаа ердөө 2 оноо алдлаа. Харин өөрсдөө 15 оноо авсан, тэр дундаа Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Наранбаатар маш чухал үед алдаа авч,2  торгуулиа амжилттай шидсэнээр, үндсэн цаг 90-90 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.

Харин нэмэлт цагийн эхлэлийг Залуучуудын шигшээ багийн шинэ тоглогч, саяхан болж өнгөрсөн U18 насны УАШТ-ны шилдэг тоглогч П.Мөнх-Оргил гайхалтай хийж, дараалсан 7 оноо авлаа. Ингэснэээр тэрээр энэ өдөр багаа тэргүүлж, 30 оноо, 8 самбар авч, тун ирээдүйтэй залуу тоглогч гэдгээ харууллаа. Мөн Б.Наранбаатар 20 оноо, 9 самбар, Золбаяр 18 оноо, 6 оновчтой дамжуулалт, Дамдинсүрэн 16 оноо, 14 самбар авчээ.

Улмаар нэмэлт цагт 101-97 харьцаатай Сүхбаатар Залуучуудын шигшээ баг тун чухал хожил авлаа. Ингэснээр тэд плэй-оффын өрсөлдөөнд хэвээрээ үлдэж байгаа юм.

Үндэсний супер лигийн улирлын тоглолтууд ирэх пүрэв гарагт 3 тоглолтоор үргэлжлэнэ. Эхний тоглолт Альянс Тех Харцага болон Ховд Мон Алтиус, удаахь тоглолт Төв Ургац болон SBL Хасын Хүлэгүүд, 3 дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Увс Нуур багуудын хооронд өрнөнө. Лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа шилдэг багуудын тулаан энэ пүрэв гарагт өрнөнө.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?