САН АНТОНИО СПӨРС ХЬЮТЭНГ ДИЙЛСЭНГҮЙ

2017-05-02  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Плэй оффын эхний шатны тоглолтууд өндөрлөж өнөөдөр хоёрдугаар шат эхэллээ. Энэ өдөр “Сан Антонио Спөрс” талбайдаа “Хьюстон Рокетс”-г хүлээн авч цувралын эхний тоглолтыг хийлээ.

Тоглолтын эхнээс л зочид илүү байж эхний хагасыг 69-39 харьцаагаар Рокетс илүүрхсэн. Хоёрдугаар хагасд ч Хьюстэн давамгайллаа алдсангүй 126:99-ээр Грэгг Поповичийн “цэрэг”үүдийг хожлоо. Тус тоглолтод Трейвэр Ариза 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 20 оноо, 14 дамжуулалт, Капела 20 оноо, 13 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 21 оноо, 11 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

Энэ өдөр “Клевлэнд Кавалерс” баг “Торонто Репторс”-той мөн цувралын эхний тоглолтоо хийж 105-116 харьцаагаар хожил байгууллаа.

Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 24 оноо, 10 дамжуулалт, Кэвин Лов 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кайл Ловри 20 оноог авлаа.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?