Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яйши хотод өнгөрсөн сарын 21-30 зохион байгуулагдсан билээ. Энэ жилийн тэмцээнд 42 орны 500 гаруй тамирчид оюун ухаанаа уралдуулсан юм.
Тус тэмцээнд Монголоос 25 өсвөрийн шатарчин оролцож блиц тоглолтын төрөлд 33-р сургуулийн сурагч Дамбасvрэнгийн Батсvрэн хөвгvvдийн 13 насанд алтан медаль, Даваахүүгийн Хонгорзул охидын 17 насны ангилалд алтан медаль хvртсэн амжилт үзүүллээ.
О.ДАШНЯМ