МОНГОЛЫН ГУРВАН БОКСЧИН ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЛЭЭ

2017-05-03  

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын гурван боксчин шилдэг наймд шалгарч медалийн төлөө тулалдах эрх аваад байна.

Тэмцээний 64кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо гоц мөргөж удаах тойрогт Ираны Армаш Есмайлтай тулалдаж 5:0 ялж шилдэг наймд үлдлээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанаа Индонезийн боксчин Сарохатуа Лумбантобингтой хийх юм.

49кг-д хүч үзэж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж эхний тулаанаа Солонгосын тамирчин Ли Ён Чантай хийж онооны илт давуугаар буюу 5:0 ялж наймд үлдлээ. Хүрэл медалийн төлөө Хятадын боксчин Хе Жунжунтай тулалдана.

Олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Д.Отгондалай эхний даваанд гоц мөргөж хоёрдугаар тойрогт Шри Ланкын боксчин Гаяан Санжеева Жаяавератай тоглож гурван үеийн турш илүүрхэж 5:0 яллаа. Медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Адилет Курметовтой хийх юм.

Ингэснээр манай тамирчид 2017 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байна. Харин 91кг-д тулалдсан ОУХМ С.Эрдэнэбаяр Энэтхэгийн боксчиг Сангван Самиттэй таарч 5:0 хожигдож тэмцээнээ дуусгасан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?