МОНГОЛЫН ГУРВАН ЖУДОЧ АЗЕРБАЙЖАНЫ ШИГШЭЭ БАГТ ЭЛСЛЭЭ

2017-05-03  

Монголын гурван тамирчин 2020 он хүртэл Азербайжаны нэр дээрээс олон улсын тэмцээнд оролцохоор боллоо. Тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийд хүчтэй өрсөлддөг ч эмэгтэйчүүдийн хувьд төдийлөн өндөр амжилт үзүүлдэггүй.

Азербайжаны нэр дээр барилдахаар Э.Базаррагчаа, П.Буянхишиг, М.Ичинхорлоо легионер тамирчнаар явж байна.

48 кг зодоглодог Э.Базаррагчаагийн хувьд 21 настай бөгөөд 2016 оны жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлж, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүний жинд Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг олон улсын тэмцээнүүдэд оролцдог билээ.

52 кг-д барилддаг П.Буянхишиг 19 настай бөгөөд насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний жинд ОУХМ А.Цолмон шигшээ багт бэлтгэл хийж олон улсын тэмцээнүүдэд түлхүү оролцдог.

57кг жинд зодоглохоор Азербайжаныг зорьсон тамирчин бол М.Ичинхорлоо. Тэрээр 19 настай бөгөөд үндэсний шигшээ багт МУГТ Д.Сумьяагийн жингийн өрсөлдөгч билээ. Монголын тамирчид энэ сарын 12-нд Бакуд эхлэх Исламын улсуудын эв нэгдлийн наадам оролцох юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?