РОНАЛДО ХЕТРИК ХИЙЖ РЕАЛ ХОЖЛОО

2017-05-03  

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээн эхний тоглол өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ өдөр эзэн хааны баг “Реал Мадрид” Мадридын өөр нэг баг “Атлетико Мадрид”-ыг “Сантиаго бернабэю” цэнгэлдэхдээ хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.

Тоглолтын эхлээд 6 минут өнгөрч байхад Реалаас Дани Карвахаль Иско нарын баруун жигүүрийн довтолгоо аюул тарьсан ч Ян Облак багаа аварсан. Үүний дараахан 10 дахь минутанд Кисемерогийн баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналдо мөргөж гоолдсон. Эхний үед өөр гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үеийн 73 болон 86 өнөөх л Роналдо гоол оруулсан. Ингэснээр Роналдо Аваргуудын лигид 103 дахь, энэ улирлын 8 гоолтойгоор үргэлжлүүлж байна. Дэго Симонегийн баг долоо хоногийн дараа явагдах хариу тоглолтод 3 гоолын зөрүүгээр хожих хүнд даалгавартай гэртээ харьж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?