ХИГГИНС 5 ДАХЬ УДААГАА ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ

2017-05-03  

18:15. Ийм харьцаагаар өнгөрсөн оны дэлхийн аварга Сэлбийг Хиггинс буулгаж авлаа. Гараагаа маш сайн эхэлсний хүчинд ялалт байгуулсан. 10:4 харьцаагаар хол тасарч яваад 17:15 гэсэн 2 -хон хожлын зөрүүтэй болсон. Гэвч 33 дахь үеийг няхуур цохиж, тоглолтыг эргүүлснээр Хиггинс 2017 оны дэлхийн аварга болж 375000 фунт стерлинг буюу 1 тэрбум төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Тэр энэ удаа ялснаар алдарт Сулвиваны 5 түрүүлсэн амжилттай зэрэгцэн ирсэн байна. 2017 оны дэлхийн аваргад түрүүлэх магадлал өндөр байсан Хятадын снуукерчин Дин Жин Хуйг хагас шигшээд 17:15 харьцаагаар Сэлби буулгаж авсан байна. Сэлби гараагаа тааруухан эхэлсэн нь Дин Жин Хуйтай тоглохдоо хамаг энергиэ зарцуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?