Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо насанд хүрэгчдийн боксын 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний 49 кг-д хүч үзэж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ Хятадын боксчин Хе Жунжунг, олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ Д.Отгондалай Казахстаны тамирчин Адилет Курметовыг тус бүр ялж хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа.
Мөн 64 кг-ын жинд өрсөлдөж буй армын дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг Индонезийн боксчин Сарохатуа Лумбантобингтой тулалдаж боломж олголгүй 5:0 хожсон юм. Манай тамирчид медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулаануудаа өнөөдөр хийнэ.