Сноокер билльярдын өнгөрсөн оны дэлхийн аварга Марк Сэлби аваргаа хамгаалж, хоёр дахь цомоо өргөлөө. Өмнөх тойрогт Хятадын Дин Жин Хуйг 17:15-аар буулгаж авсан тэрбээр финалын тоглолтын эхний хагаст сэргэлт авч чадаагүй. Тооны харьцаа 10:4 болж, Хиггинсийг хол алдсан гэж хэлж болно. Гэвч тэрбээр хоёрдугаар хагаст тун нямбай, тактикийн голдуу тоглолт хийсээр 30 дахь өрөгтөө түүнийг барьж авсан. Нийт 35 өрөг тоглох байсан ч, 33 дахь өрөгтөө хожлоо 18-д хүргэж ээлжит ялалтаа байгууллаа. Одоогоор Сулвиван 5, Хиггинс 4 удаа дэлхийн аваргын цомыг өргөсөн түүхтэй. Сэлби ялалтаа ахиулсаар, цомоо өргөсөөр , аваргуудыг нэхэж явна.