АВАРГУУДЫН ЛИГ
Ювентус Монакогийн талбайд зочилж эздийг нь 2:0-ээр хожлоо. Энэ бол дараагийн шатанд шалгарах маш хүчтэй "мэдэгдэл" юм. Өмнөх шатандаа домогт Барса-г талбай дээрээ 3:0-ээр бут ниргэсэн Ювентус энэ удаа Монако-тай тэнцсэн ч, 0:1, 1:2, бүр 1:3-аар хожигдсон ч дараагийн шатанд шалгарах нөхцөлөө хангасан.
Үнэхээр хаалгач Буффоны найдвартай хаалт, хамгаалагчдын ширэнгэ мэт битүү хамгаалалтыг сэт цохих нь тун хэцүү болохыг Маноко-гийн хөвгүүд мэдэрлээ. Дээр нь тэдний оновчтой дамжуулалт, хурдтай, аюултай довтолгооныг зогсооход хүндрэл учирсан. 29', 59' минутанд аргентин довтлогч Хигуяны довтолгоо гоолоор өндөрлөсөн.
Эхний тоглолтын харьцаа Монако 0:2 Ювентус. Энэ бол Ювентус шиг багийн хувьд финалд хүрлээ гэсэн үг. Дараагийн өрсөлдөгч нь харин Реал Мадрид байх болов уу. Реал Мадрид өөрийн талбай дээрээ Атлетиког 3:0-ээр буулгасан. Хариу тоглолтоос их зүйлийг хүлээх шаардлагагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Э.ЛХАГВАСҮРЭН