МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД ДЭЛХИЙН ШИЛДЭГ 12 БАГИЙН ТООНД ЗҮЙ ЁСООР ОРЛОО

2017-05-04  

БНХАУ-ын Наньжин хотноо болсон 3x3 Дэлхийн Чалленж тэмцээнд Монголын баг оролцож хүрэл медаль хүртсэн. Манай залуус тус тэмцээнд томоохон шуугиан тарьж, шилдгүүдийг хожсоор медалийн тавцанд зогссон юм. Манай улсын “UB Garuda” багт ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар тоглосон юм. Манай баг дэлхийн шилдэг Сербийн “Земун” багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, олон хүнийг алмайруулж чадсан. Земун багийн эсрэг манай залуус хамгийн их буюу 18 оноо авсан байна.

Улмаар монголын сагсан бөмбөгчид ийнхүү дэлхийн шилдгийн шилдгүүдийн өрсөлдөөн "FIBA 3x3 WORLD TOUR"-д оролцох эрхээ авлаа. Тус тэмцээн энэ сарын 29-нд Япон Улсын Уцономияа хотод (Utsonomiya, Japan) болно. World Tour тэмцээнд чалленж тэмцээнээс эрхээ авсан шилдгүүд өрсөлддөг. 

 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ПҮҮЖЭЭ:АМЖИЛТ2 2017-05-04
Bold:BAYAR HURGIE 2017-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?