БОСТОН ЦУВРАЛ ТОГЛОЛТЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-05  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Плэй-Оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийг тэргүүлж Плэй-Оффд шалгарсан “Бостон Селтикс” талбайдаа “Вашингтон Уизардс” багтай тоглолоо. Зочид эхний үед өрсөлдөгч багаасаа 13 оноо авч тэргүүлсэн бол хоёрдугаар үед энэ тооны зөрүү 6 болж багассан.

Тоглолтын шийдвэрлэх үед Бостоны лидер Исиа Томас өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж үндсэн цагт 114:114-өөр тэнцсэн. Нэмэлт цагт талбайн эзэд Вашингтоноос 15 оноо илүү авч цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Исиа Томас тоглолтын 4-р үе болон нэмэлт цагт 29 оноог авч тоглолтыг 53 оноотой бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн бол Ал Хордорд 15, Жей Гроудэр, Авери Бредли нар 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Жон Уолл 40 оноо авч сайн тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдлоо.

Мөн энэ өдөр “Клевлэнд Кавалерс” талбайдаа “Торонто Репторс” багтай тоглож 125:103-аар бут ниргэж харьцаагаар бут ниргэж цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Леброн Жеймс 39 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кари Өрвинг 22 оноо, 11 дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Кайл Ловри 20 оноо авсан бол Валенчунес 23 оноо, Кори Жосип 22 оноогоор тусалжээ. Торонтод нэг харамсалтай мэдээ байгаа нь багийн гол тоглогч Ловри тоглолтын үеэр бэртэл авч талбайг чөлөөлсөн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?