“ОТТОВА СЕНАТОРС” ХОЖИЛ БАЙГУУЛАВ

2017-05-08  

“NHL”-ын улирлын тоглолтууд өндөрлөж “play-off”-ын тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна. Дорнод бүсийн хагас шигшээд учраа таарсан “Оттава Сенаторс” болон “Нью-Йорк Рейнжерс” багуудын цувралын 5 дахь тоглолт Оттава хотын “Canadian Tire Centre”-рт болж талбайн эзэд хожил авлаа. Тоглолтын эхний үед зочдоос 2 гоол, талбайн эздээс нэг гоол орсон бол 2-р үед талбайн эзэд 2 гоолыг оруулсан бол зочин багаас Р.МкДона тэмцээний гоолыг оруулсан.

Шийдвэрлэх 3-р үед “Нью-Йорк Рейнжерс” багийн Ж.Веси 13 дахь минутанд гоол оруулж зочин баг тэргүүлж эхэлсэн. Талбайдаа хожигдож эхэлсэн Оттава Сенаторс хаалгачаа суулгаж, талбай дээр 6 дахь тоглогчийг оруулж ирсэн нь үр дүнгээ өгч тэнцээний гоолыг оруулж чадсан. Нэмэлт цагт талбайн эзэн багийн Террис хожлын гоол оруулсан. Цувралыг “Оттова Сенаторс” 3:2-оор тэргүүлж эхэллээ.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?