АВАРГУУДЫН БҮСИЙН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-05-09  

Дорнод бүсийн дэд байраар play off-д шалгарсан “Клевлэнд Кавалерс” цувралын дөрөв дэх тоглолтоо “Торонто Репторс”ын талбайд хийж 109:102-оор илүүрхэж бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо. Энэ өдрийн тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайри Өрвинг 27 оноо, Кайл Корвер 18 оноогоор авсан байна. Харин Торонтогоос багаас төвийн тоглогч Сөрж Ибака 23, Димари Дирозен 22, Кори Жосип 20 оноог авсан.

Ийнхүү гол тоглогч Кайл Лаури бэртэлд алдсан Рэпторсын энэ улирлын аялал энд хүрээд өндөрлөж байна. Нөгөө талд өнөө цагийн дэлхийн шилдэг Леброн Жеймс бүсийн финалд долоон жил дараалж үлдэж байна.

Энэ өдрийн өөр нэг тоглолт “Вашингтон Визардс”, “Бостон Селтикс” багуудын хооронд явагдаж нийслэл хотын баг 121:102-оор хожиж цуврал тоглолтыг 2:2 болгож тэнцүүллээ. Визардсаас хамгаалагч Бредли Бил 29 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд холын зайнаас 6 удаа амжилттай довтолсон байна. Харин холбогч Жон Уол 27 оноо, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Энэ өдөр “Бостон”-оос Исиа Томас 19 оноо авсан ч баг нь хожигдсон.

Сүүлийн тоглолт “Сан Антонио спүрс” болон “Хюстэн Рокетс” багуудын хооронд явагдаж 125:104-өөр Майк Ди Антониогийн баг хожил байгуулсан юм. Рокетсоос багийн лидер Жеймс Харден 28 оноо, 12 оновчтой дамжлуулалт гүйцэтгэсэн бол сэлгээнээс Эрик Гордон 22 оноогоор түүнд тусалсан. Харин Спүрсээс Кавай Лионард, Ламаркус Алдрич нар 16 оноо авсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?