АРСЕНАЛ МАНЧЕСТЕР ЮНАЙТДЫН ХОЖЛОО

2017-05-09  

Английн премьер лигийн 36 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт “Арсенал” болон “Манчестер Юнайтед” клубийн хооронд өрнөж “Арсенал” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 54 дэх минутад Гаранит Чака эхний гоолыг оруулсан бол 57 дахь минутад Дани Уэлбек гоолдсон. Ингэснээр “Их буучид” 63 оноотой болж хүснэгтийн зургадугаар байрт бичигдэж байна.

Мөн дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж буй “Ливерпүүл” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 70 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй “Ливерпүүл” ирэх тойрогт “Вест Хэм”-ийн талбайд зочлох бол 38 дугаар тойрогт “Мидлбсро”-г талбайдаа хүлээж авна. Мөн нөхөн тоглолтоо “Арсенал” “Саутгэмптон”-ы талбайд зочилж хийх бол ирэх амралтын өдөр доош унах болзлоо биелүүлсэн “Сандерланд”-тай үзнэ.

Бусад тоглолтын үр дүн :

Уэстхэм 1:0 Тоттенхэм

Манчестер сити 5:0 Кристал Палас

Боурнмут 2:2 Сток сити

Бөрнли 2:2 Уэстбром

Халл Сити 0:2 Сандерланд

Лэстэр 3:0 Уотфорд

Суонси сити 1:0 Эвертон

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?