Бөхийн чөлөөт барилдааны 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-14-ний хооронд Энэтхэгийн Делид болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй 8, эмэгтэй 8 жинд 16 тамирчин оролцох юм. Энэтхэгийг зорих багийн бүрэлдэхүүнд МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин, ОУХМ П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нарын шилдгүүд багтсангүй. Та бүхэнд багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.
ЭРЭГТЭЙЧҮҮД
• 57 кг-д ОУХМ З.Занабазар,
• 61 кг-д Т.Тулга (хоёул Арслан),
• 65 кг-д спортын мастер Б.Наранболд (Мегастарс),
• 70 кг-д Д.Хатанбаатар (Арслан),
• 74 кг-д Г.Төрболд (Женко),
• 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Мегастарс),
• 97 кг-д спортын мастер Ө.Батзул,
• 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч),
ЭМЭГТЭЙЧҮҮД
• 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд),
• 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Мегастарс),
• 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг,
• 58 кг-д Э.Гантуяа,
• 60 кг-д Б.Шоовдор,
• 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг,
• 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг,
• 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (бүгд Хилчин) нар зодоглоно.
Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор хүч үзнэ.