Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний хариу тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Эхний тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 2:0-ээр хожоод байсан италийн Ювентус энэ өдөр Монокаг 2:1-ээр ялж шигшээ тоглолтод шалгарсан.
Энэ тоглолтын эхнээс Монака илүү бөмбөг эзэмшиж довтолж тоглож байсан ч гоол оруулж чадаагүй. Тоглолтын 4 дэх минутанд Моутиногийн гоёмсог дамжуулалтаар Мбаппэ цохьсон ч шон онож азгүйтсэн. Үүний дараа Ювентусын сөрөг довтолгоо амжилталттай болж Дани Алвесийн дамжуулалтыг Марио Манжукич гоол болгосон. Улмаар тоглолтын 44 дэх минутанд Дани Алвес гоолдож зочдыг “нуман тулгуур”-т оруулж эхний үе өндөрлөсөн.
Тоглолтын хоёрдугаар үед “айдаггүйгээ авдартаа хийсэн” Ювентус” нягт хамгаалсан тоглолт үзүүлж байсан ч 69 дэх минутанд Монакогийн залуу довтлогч Мбаппэ гоол оруулсан. Гэсэн ч энэ тэдний хувьд нэр төрийн гоол байж хоёр тоглолтод 4:1-ээр хожсон Ювентус зургаадугаар сарын 3-нд Уэлсийн Карпифф хотноо “Реал мадрид” болон “Атлетико мадрид”-ын хожсонтой нь тулна. Италийн багийн хувьд сүүлийн гурван жилд хоёрдох удаагаа шигшээ тоглолтод шалгарч буй нь энэ бөгөөд 2015 онд аваргын төлөө агуу Барселонад хожигдож байсан билээ.
О.ДАШНЯМ