УАРИОРС БҮСИЙН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-05-10  

NBA-ийн өнгөрсөн улирлын дэд аварга “Голден Стэт Уариорс” play off-ын хоёрдугаар шатанд “Юта Жазз” багийг цуврал дөрвөн тоглолтод хожиж Өрнөд бүсийн аваргын төлөө тоглох боллоо.

Хоёр багийн дөрөвдэх тоглолт “Юта Жазз”-ын талбайд явагдахад 121:95-аар зочид илт илүүрхсэн юм. Энэ тоглолтод Стефэн Көрри 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Клэе Томпсон 21, Кевин Дурант 18, Дэни Грийн 17 оноо түүж жигд сайн тоглолт үзүүлсэн байна. Харин Ютагаас Хэвард 25 оноо авч багаа тэргүүлсэн ч бусад тоглогчид үүргээ хангалтгүй биелүүлж хожигдсон юм. Өрнөд бүсийн аваргын төлөө Уариорс “Сан Антонио Спүрс”, “Хьюстэн Рокетс” багуудын хожсонтой нь тоглох хуваарьтай байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?