Английн премьер Лигийн эхний 2 байр үндсэндээ тодорсон. Энэ бол Челси, Тоттенхем багууд. Харин 3-р байрын төлөө Ливерпүүл, Манчестер, Сити баг, Манчестер Юнайтед, 4-р байрын төлөө Арсенал баг тэдэн дээр нэмэгдэж өрсөлдөж буй. Оноо тэнцүү байсан Ливерпүүл сүүлийн тоглолтдоо сулхан багтай тэнцсэнээр маш чухал 3 оноогоо алдсан.
Тэдэнтэй оноо тэнцүү байсан Манчестер Сити ээлжит тойрогтоо хожил авч чадваас Ливерпүүлээс 2 оноогоор илүү болох боломж нээгдсэн нь тэр. Дээр нь Манчестер Сити, Ливерпүүлийг нэхэж шилэн дээр нь ирсэн Манчестер Юнайтед багийг Арсенал 2:0 харьцаагаар хожиж хойш нь татаж тэдэнд тус болсон. Тэгснээр Гвардиоллагийн хүүхдүүд бага ч гэсэн амьсгаа дарах боломж олдлоо.
Ирэх 3 тоглолтонд Манчестер Сити Кристал Паласе багийг 5:0 харьцаагаар хожсон шигээ тоглолт үзүүлж чадваас Премьер Лигт гуравдугаар байрт шалгарах нөхцөл бүрдэнэ. Эргэцүүлж дүгнэхэд, Английн премьер Лигийн төгсгөлийн 3 тоглолт өөр хоорондоо маш өрсөлдөөнтэй, оноо бүр нь үнэ цэнтэй болсноор дасгалжуулагч, хөлбөмбөгчид, фанатуудыг агаарт дээсэн дээр алхаж яваа мэт алхаа гишгээ бүрээ нягтлахыг шаардаж байна.